Сүлд модны наадамд 1000 хүүхэд оролцоно
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сүлд модны наадмыг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Уг сүлд модны наадамд амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхэд оролцох юм байна. Сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ