Төв Африкт 1600 цэрэг байршуулна
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд өчигдөр Парист хотноо хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Энэ шөнө Франц улсаас Төв Африкийн Бүгд Найрамдах улсад байрлах цэргийн тоо 1600-д хүрэх болно. Францын цэргийн хүчний гол үүрэг бол жирийн иргэдэд террорист халдлага үйлдэж байгаа ардын цэрэг болон зэвсэгт бүлэглэлүүдийг устгах явдал юм. Яг одоо Францын 1200 гаруй цэрэг Төв Африкт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл Банги тэрчлэн гол гол авто замд эргүүл хийж байгаа” гэж мэдэгджээ.
Тус улсын батлан хамгаалахын сайд Жан Ив Дриан “Франц улс Төв Африкт албан ёсоор ажиллагаа явуулж эхэллээ. Ажиллагаа зургаан сар үргэлжлэнэ. Төв Африкийн аюулгүй байдлыг сэргээж, Африкт олон орны цэрэг байршуулахад туслах зорилготой” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ