Кейт Миддлтон: Би Диана гүнжийн үргэлжлэл

img

Букингемийн ордонд жил бүр гадаадын дипломатуудыг хүлээн авдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь “White-tie” хэмээх тусгай хувцаслалттай байх ёстой гэнэ. Энэ үеэр “Ройтерс” агентлаг цөөн хором Кейт Миддлтон гүнжтэй ярилцжээ.

_

-Та өнөөдөр ер бусын үзэсгэлэнтэй харагдаж байна. Таны зүүсэн титэм үнэхээр сайхан харагдаж байна?

-Маш их баярлалаа. Хатан хаан II Элизаветагийн дүү Маргарет гүнж надад гурван үеэр  уламжлагдсан титмээ өвлүүлэн өгсөн.

.

-Та бол энэ цаг үед амьдарч байгаа дэлгэцэн дээрх бодит гүнж. Толгойдоо титэм зүүсэн ч гүнж болоогүй охид олон байдаг. Харин та бол жинхэнэ гүнж гэдэгтээ одоо хүртэл итгэдэг үү?

-Би охид болгоны адил гүнж болохыг мөрөөддөг байсан. Намайг хүүхэд байхад үнсгэлжин хэмээх хүүхэлдэйн кино гардаг байлаа. Тэр өрөөсөн гутлаа орхисон нь үнсгэлжинг гүнж болоход тусалдаг. Харин бид хоёрт нэг л адилхан зүйл байдаг нь бид хоёр энгийн амьдралаас гүнж болсон.

.

-Ханхүү Уильям таны анхны бөгөөд сүүлийн хайр уу?

-Мэдээж хэрэг. Тэр бол миний сэтгэлийн түлхүүр.

_

-Та өнгөрсөн долдугаар сарын 22-нд хааны угсааны өв залгамжлагчийг төрүүлсэн. Джорж Александр Луи ханхүү хэрхэн өсөж байна даа?

-Өдрөөс өдөрт аавыгаа дуурайсаар байгаа. Үсний өнгө нь хүртэл. Би заримдаа ийм адилхан эцэг хүү хоёр байдаг юм байхдаа гэж боддог шүү.

.

-Таны хамгийн их очих дуртай газраа сонирхуулаач?

-Их Британийн хатан хаан II Элизабетын эзэмшдэг усан үзмийн тариалан бүхий амралтын газар. Тэр бол газар дээрх диваажин. Би долоон хоногт боломжтой бол гэр бүлийхэнтэйгээ 2-3 удаа очиж амардаг.

.

-“Хүмүүс бүгдийг алт болгон хувиргаж чаддаг үлгэрийн гүнж мэтээр намайг харахыг хүсдэг. Харин тэдний гайхамшгийг хүсэн хүлээж буй хүн нь бодит амьдрал дээр тэс өөр хүн” хэмээн Диана гүнж 1991 онд Кенсингтон ордонд үг хэлэхдээ онцолж байсан. Та түүний үргэлжлэл мөн үү?

-Тэр бол эмэгтэйчүүдийн элч төлөөлөгч, эрчүүдийн зүрхэн дэх хамгийн сайхан дурсамж. Би яаж ч хичээсэн түүнийг хуулбарлаж чадахгүй шүү дээ. Тэгэхдээ амьдралынхаа хугацаанд маш их хичээх болно гэдгээ сайн мэдэж байна.

_

-Та 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд гүнж болсоноос хойш ямар буяны томоохон ажил хийв?

-Би үүргийнхээ дагуу маш шахуу цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа. Хүмүүсийн сэтгэлд тодоос тод үлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.

_

-Гүнж болоод хамгийн хэцүү нь юу байсан вэ?

-Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар сонгож буй эгэл бус амьдралын минь гараа. Яагаад эгэл бус гээч. Тэр өдрөөс эхлээд бидний л адил жирийн гэр бүлээс гаралтай нэгэн бүсгүй насан туршдаа хэдэн зуун жилийн түүхт Английн Хатан хааны гэр бүлийн дэг жаягаар амьдрах болсон нь хамгийн чухал.  Алхам бүрийг нь  гэзэг даран мөрдөх папарацчид, хувийн амьдралыг нь нэвт шувт тольдох шар сониныхон, за тэгээд Англи улсын улс төрийн байр суурийг шинэхэн гүнж нь  хэрхэн яаж илэрхийлж явах вэ гээд алхам тутамдаа анхаарах зүйл олон. Хааяа би яагаад ийм сонголт хийсэн юм бол доо гэж гайхдаг.

_

-Дэлхийн сонгодог түүхнээ ханхүү Чарльз, Диана гүнж нарын гэрлэх ёслол байсан. Дэлхий нийтээр 750 сая хүн зэрэг үзсэн хуримын дуулиан энэ өдрүүдэд дахин сэргэж байна. Диана гүнжийг “Английн сарнай” хэмээн нэрийддэг байсан. Түүнийг автомашины ослоор нас барахад “Английн сарнай минь чамайг дэлхий мартахгүй” гэсэн бичиг дурайж байсныг хүн төрөлхтөн мартаагүй байх. Харин энэ удаа Кейт Миддлтоныг Дианатай харьцуулсан хэдэн сая харц таныг хэрхэн балмагдуулж байна?

-Би бол бурхан биш. Тиймээ чадах бүхнээ хийсээр байгаад энэ хорвоогоос явахыг хүсч байна. Харин тэр үед энэ чинь Дианагийн үргэлжлэл Кейт Миддлтон байна шүү дээ хэмээн дурсахыг зөгнөж байна.

_

-1983 онд Диана гүнж Шинэ Зеландын Бахама арлуудын Окландад айлчилж байхдаа иймэрхүү загвартай даашинз өмсч байсан. Кэти сүүлийн үед Дианатай төстэй хувцаслах болжээ.

-Та хэлсэн шүү дээ. Би Диани гүнжийн үргэжлэл болохын тулд хичээж байна.

_

-Албан ёсоор гэрлэлтээ батлуулснаас нь хойш таныг энгийнээр “Кэйт” гэж дуудаж болохгүй. Таньд хандсан хүмүүс “Кэтрин” юм уу “Мадам” эсвэл “Уэльсийн Уильямийн гэргий, эрхэм дээдэстэн, гүнжтэн, Кембрижийн гүнгийн ахайтан” хэмээх ёстой. Энэ журмыг дагахгүй бол дээр үеийнх шиг цаазаар авахгүй ч дээдсийн хүрээнд нэр хүндээ алдаж улмаар бизнес, улс төрд амжилтад хүрэх бараг боломжгүй. Таньд энэ бүх дэг журам төвөгтэй санагддаггүй юу?

-Юу гэж дээ. Би бол жаргалаар дүүрэн амьдарч байна. Надад гайхалтай нөхөр, хүүхэд байна. Би эмэгтэй хүний мөрөөддөг тэр мөрөөдлийн амьдралдаа уусан  амьдарч байна.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baigal:
gadnaa saihan bgaa ch... yamar ih zavgui ajilladag boloo... buhel buten vant ulsiin hatan haan hun... hetsuu l bdg bhdaa
2013-12-11
zocnin :
hediigeer haan maan hereggyi met bolowcn yndesnii ulamjlal yos deg jayagaa hadgalj angli tsusiig erhemlegcn yndecnii yazguur erh ashig tsaana ni bdag yum .
2013-12-10
mmmm:
ene odoo hatan haan maan ni bolivol taarna doo. buun zardal mungu. iluu zardal bgaa. ene neg 2 huuhdiin hurim hiih gej odoo yu boldiin buun hurungu mungu. tertee tergui erunhii said ged neg amitan hamag ajiliig nugalj bna shd tsaana chini. uur baharhh zuilgui dee tegdiimuu chaavaas. ter neg emgeneer showdaad l.
2013-12-10
gogo:
bid mgl-chuud ohiduudiig iim saihan uhaalag setgel tatam yaridag setgedeg bolgoh yumsan......delhii niiteeree diana gynjiig odoo boltol hairladag gedgiig mederch ...hohortoo bolon delhiid taalagdaj baina.eejiig ni baharhaad magtaad baihad ehnertee bi chamd hairgyi gej heldeg er nohriig haanaas ch olohgyi.
2013-12-09
m nbi:
dehduu saihan ataarhaj bna shuu!
2013-12-09
зочин:
ухаантай, үзэсгэлэнтэй эмэгтэй шүү.
2013-12-09
dorj:
ene gadniihan huniig aihtar beltgej surgah yumdaa. manai heden darga nariin avgai , baychuudiin avgai huuhduuded tusgai surgalt hiideg baiguullag baidag ch boloosoi, yarij helj bgaa ene ter n manaihan arai l bugs ulaimaar shuu
2013-12-09
fааааааааа:
гайхалтай. үзэсгэлэн гоо.
2013-12-09