2014 оны төсвийн тухай хуулийг нийтлэв
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 46 дахь дугаарын тойм хэвлэгдэн гарчээ. Энэ удаагийн дугаарт, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг тус тус нийтэлсэн байна.
Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг нийтлэв. Түүгээр Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээ, Төсвийн тогтворжуулалтын санд 2014 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ зэргийг тус тус баталсаны зэрэгцээ төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт тодорхой ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг энэ хуулиас мэдэж болох юм.
Үүнээс гадна тус хуулиар төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ зэргийг баталсан байна. Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ