НАМЗХ-ны залуус 76 минутын суулт хийнэ
Маргааш Олон улсын хүний эрхийн өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан НАМЗХ-ныхон маргааш суулт хийхээр болжээ.
Учир нь тэд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж, сонгуулийн амлалтаа биелүүлээгүй 76 гишүүнд хандан, “УИХ-ын гишүүд та бүхэн сонгууль болохоор л амлалт өгөөд гараад ирдэг энэ зүйлээсээ өөрсдөө татгалзчих хэрэгтэй байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн бүр жилдээ нэг асуудлыг барьж аваад шийдчихэж байх хэрэгтэй байна. Монгол улс бол парламентын засаглалтай улс, үндсэн хуулиндаа УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан байгаа. Тэгвэл нэг гишүүн жилдээ ядаж нэг асуудлыг шийдчихдэг байх хэрэгтэй. Ингэх юм бол 76 гишүүн жилдээ 76 асуудлыг, дөрвөн жилийн хугацаанд буюу бүрэн эрхийнхээ хугацаанд 304 асуудлыг шийдэх боломж нь байж байгаа юм” гэж байсан юм.
Тиймээс тэд маргааш 13:00 цагаас эхлэн 76 минутын туршид Чингисийн талбайд чимээгүй суултыг хийхээр болжээ. Уг суултад 76 хүн оролцох ба хүн тус бүр нэг минут асуудлыг танилцуулан ээлжээр босон зогсох аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ