Тайландын сөрөг хүчин огцрохоо мэдэгдэв
Тайландад Засгийн газраа эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж буйгаас гадна парламент дахь сөрөг хүчний гишүүд огцрохоо мэдэгдэж, ажил хаясан тухай “ВВС” агентлаг мэдээллэв. Бангкок хотын гудамж талбайд жагсаал хийж байгаа жагсагчид Ерөнхий сайд Йинглак Чинаватра ахынхаа удирдлагаар ажиллаж байгаа гэж эсэргүүцэж байгаа юм.
Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байгаа Сутхеб Тауксубан “Засгийн газрыг өнөөдөр огцруулах хүсэлтэй байсан ч Ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр суудлаасаа буух хүртэл тайван жагсаал зохион байгуулах бодолтой байна” гэжээ. Тус мэдэгдлийн дараагаар Йинглак Чинаватра орон даяар бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаагаа ард түмэндээ хандан хэлсэн байна. Хэрвээ ард түмний санал асуулгаар Засгийн газрыг огцруулна гэвэл 60 хоногийн дараа дахин сонгууль явуулах болно гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ