Н.Энхболд бүлгийн даргаас чөлөөлөгджээ

img

УИХ-ын гишүүн Н.Энхболд  МАН-ын бүлгийн даргын албан ажлаа хүлээлгэн өгсөн байна. Яагаад МАН-ын бүлгийн даргаасаа чөлөөлөгдөх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм.  МАН-ын XXVII их хурлаар баталсан шинэ дүрмээр “МАН-ын дарга нь УИХ дахь бүлгийг эсвэл Удирдах зөвлөлөө удирдана” гэсэн заалт орсон. Үүнтэй холбоотойгоор МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ дахь бүлгээ удирдахаар болсон байж магадгүй гэсэн таамаглал гарч байна. Өнөөдөр УИХ дахь  МАН-ын бүлэг хуралдаж байгаа.  Хуралдааны дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр энэ асуудал тодорхой болох биз  ээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ