Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн эрдэмтэн, доктор Б.Өлзий, Ц.Мөнхзул, А.Амаржаргал нарыг Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнав. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан юм. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнуудын сэтгэгдлийг сонсоход:
Доктор Б.Өлзий:
-Энэ бол манай судалгааны багийнханд өгч байгаа шагнал юм. Монгол Улсад нефть, газрын тос олборлох нь шинэлэг салбар. 10 гаруй жилийн хугацаанд манай хүрээлэнгийнхэн Монголд олборлож байгаа нефтийн шинж чанарыг тодорхойлоод, түүндээ тохируулсан технологийг боловсруулах үйлдвэрт нэвтрүүлэх хэрэгтэй. Бид эх орныхоо түүхий эдийг олборлож, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэх боломжийг илэрхийлсэн бүтээл юм.
66
Доктор Ц.Мөнхзул:
-Монгол оронд түгээмэл тархалттай агнуурын амьтан болох үнэг, хярсны тоо толгой, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны талаар судалгааны ажил хийсэн. Энэ бүтээл маань Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэндээ баяртай байна.
6
Доктор А.Амаржаргал:
-Нано технологийг Монгол оронд тохируулан аль болох хямд, төсөр аргаар гаргаж авах талаар судалгаа хийсэн. Нано технологийг манайд хямд технологиор гаргаж авах боломжтой гэж үзэж байгаа.
6
'Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ