Л.Амар: Ирэх оны эдийн засгийн төсөөллийг өөдрөгөөр харж байгаа

img

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амартай ярилцлаа.

6

-Монгол Улсын эдийн засаг энэ онд олон хүндрэлтэй нүүр туллаа. Та бүхэн энэ чиглэлийн ажиглалт, судалгааг тогтмол хийдгийн хувьд товч дүгнэвэл?

-Өнгөрсөн оны сүүлийн улирлаас эхлээд төлбөрийн ерөнхий тэнцэлийн дарамт үүссэн. Энэ нь гадаад шууд хөрөнгө оруулалтын бууралттай холбоотой. Урсгал тэнцлийн алдагдал манайд 2012, 2013 онд ерөнхийдөө ойролцоо их байгаа, эхний 10 сарын байдлаар алдагдал 2.8 тэрбум ам.доллар байгаа. Энэ нь 2012 оны ДНБ-ийн 28 орчим хувь гэсэн үг. Гэхдээ хөгжиж буй орнуудын хувьд ялангуя эрчимтэй өсч байх үед урсгал тэнцлийн алдагдал өндөр байдаг тал байдаг. Харин үүнийг нөхөж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд огцом буурч, эхний 10 сарын байдлаар 50 гаруй хувиар буураад байна. Үүнээс үүдэж төлбөрийн тэнцлийн дарамт бий болж байна.

Мөн үүнээс гадна олон улсын зах зээлд Монгол Улсын экспортын голлох түүхий эд бүтээгдэхүүний үнэ бууралттай байлаа. Үүнээс гол түүхий эд болох нүүрсний үнэ 40 гаруй хувиар буураад байна. Энэ нь гадаад худалдаанд сөргөөр нөөлөөж, манай гадаад валютын урсгал удааширсан байгаа. Үүнтэй холбоотойгоор оны эхний улиралд эдийн засаг хүчтэй саарч эхэлсэн. Тодруулбал, өнгөрсөн онд 12.4 хувийн өсөлттэй байснаа энэ оны эхний улиралд 7.3 хувьтай болж удааширсан. Эрх баригчдын зүгээс эдийн засгийн тэлэх бодлого явуулсны дүнд эдийн засаг II улирлаас сэргэж эхэлсэн. Эхний хагаст  11.3 хувийн өсөлттэй байсан. Энэ хурдаа алдалгүй III дугаар улиралд ч гэсэн 11.5 хувийн өсөлттэй явж байна.

6

-Төгрөгийн ханш энэ онд 20 гаруй хувиар суларлаа. Үүний шалтгааныг та юу гэж харж байна?

-Төгрөгийн ханшид нөлөөлж буй хэд хэдэн зүйл байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх нь тодорхой болчихсон байсан. Мөн хөгжиж буй орнууд руу орж байсан хөрөнгийн урсгалыг хөгжингүй орнууд руу эргүүлэн татаж байна. Үүний улмаас хөгжиж буй орнууд болох Монгол, Индонез, Энэтхэг зэрэг орнуудын валютын ханш хүчтэй суларлаа. Одоогийн байдлаар төгрөгийн ханш оны эхнээс 25 хувиар сулраад байна. Төгрөгийн ханшийн гол сулрал нь 7 дугаар сараас эхэлсэн.

Түүхий эдийн үнэ болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь валютын ханшид нөлөөлж байна. Түүнчлэн мөнгөний тэлэх бодлого хүчтэй явагдаж, ДНБ-ийн 25 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг төв банкнаас уламжлалт бус аргаар нийлүүлсэн байгаа. Төгрөгийн нийлүүлт их байна гэдэг нь эргээд төгрөгийн ханшны сулралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг талтай.

6

-Энэ жил эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн нь шийдвэр гаргагчдыг хууль эрх зүйн орчноо эргэж харахад хүргэсэн. Шинэ батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай” хууль хөндлөнгийн эдийн засагчийн нүдээр харахад хэр болсон байна?

-2012 оны 5 дугаар сард “Стратегийн хөрөнгө оруулалтад хяналт тавих, зөвшөөрөл авах тухай” хууль батлагдсан ч дагаж мөрдөн журам нь батлагдахгүй байсан. Ингээд жил гаруй хугацаа өнгөрсний дараа өнгөрсөн хавар энэ журам батлагдсан байгаа. Энэ хугацаанд томоохон хэмжээний хөрөнгө оруулагчид хэнээс зөвшөөрөл авч, яаж хөрөнгө оруулах вэ гэдэг ойлгомжгүй, тодорхойгүй байдал үүссэн нь манайд орж ирэх хөрөнгө оруулалт буурахад сөргөөр нөлөөлсөн.

Харин саяхан батлагдсан хуулийн тухайд шинээр хөрөнгө оруулагч гадаад, дотоод нь ялгаагүйгээр татварын орчнг нь тогтворжуулахаар болсон нь хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгч байгаа. Гадны хөрнгө оруулагчдын хамгийн их хардаг зүйл нь хууль эрх зүйн орчны тогтвортой байдал байдаг. Тиймээс энэ хууль эерэг нөлөө үзүүлэх ёстой гэж харж байгаа.

6

Мөнгөний бодлогод илүү болгоомжтой хандах хэрэгтэй

7

-Азийн хөгжлийн банк мөнгөний тэлэх бодлогод шүүмжлэлтэй ханддаг. Гэтэл ирэх жил мөн энэ бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?

-Манайх инфляцийн дарамт бий болж байна гэж харж байгаа юм л даа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зах зээл дэх зээлийн хэмжээ мөн өсч байна. Үүнийгээ дагаад иргэд, байгууллагуудын гар дээрх мөнгө нэмэгдэх нь эргээд инфляцийн дарамтыг бий болгодог талтай. Төгрөгийн ханшний сулрал нь импортоор орж ирж буй барааны үнийг өсгөж байна. Тиймээс Мөнгөний бодлогод илүү болгоомжтой хандах хэрэгтэй гэж харж байна.

Цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрийн хувьд төчнөөн хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл одоогоор олон нийтэд ил тод биш байна. өнгөрсөн долоо хоногт үзэхэд төв банкны вэб хуудаст ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл бүрэн эхээрээ гараагүй байсан. Тиймээс яг ямар хөтөлбөрүүдэд хэдий хэмжээний мөнгө зарцуулагдах нь тодорхойгүй байгаа болохоор энэ нь яг эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй байна.

6

-Ирэх онд инфляцийг 8 хувьд барина гэж байгаа. Ийм боломж байгаа болов уу?        

-Бидний хувьд энэ хэв маяг нь хэвийн үргэлжлэнэ гэсэн төсөөлөл дээр л үндэслэж дараа жилийнхээ прогнозыг гаргадаг. Харин инфляцийн өөрчлөлт нь бодлого боловсруулагчдын зүгээс тухайн үед ямар бодлого хэрэгжүүлэхээс ихээхэн хамааралтай. Одоогийн байдлаас харахад, манайх ирэх онд инфляци 2 оронтой тооноос буухааргүй байна гэсэн төсөөлөлтэй байгаа.

6

-2014 оны төсөвтэй та танилцсан уу. Өмнөхөөсөө хэр болсон гэж та харж байна?

-Өмнөх жилүүдэд, эдийн засгийн эрчимтэй өсөлттэй үед төсвийн бодлого их тэлэлттэй явж байсан. “Төсвийн тогтвортой байдлын сан”-даа түүхий эдийн үнэ өндөр байх үед  хангалттай нөөц хөрөнгө хуримтлуулж авах нь их чухал байсан. Эдийн засаг удаашрах үед төсөв хумигдах нөхцөл бий болж болзошгүй. Үүнийг мөчлөг дагасан бодлого гэж нэрлэдэг. Гэхдээ төсвөөс гадуурх төрийн зардал ихээхэн нэмэгдэж байгааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Мөн уялдаагүйгээр батлагдсан зүйл байгаа. “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд зээлийн хязгаарыг ДНБ-ийн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг ч үүнийг 60 хувь болгох санал гаргасан. Гэхдээ уг саналыг их хурал дээр батлаагүй мөртлөө төсөвтөө өөрчлөлтийг тусгаагүй.

6

-Зээлийн хэмжээг ДНБ-ийн 40 хувиас хэтрүүлэхгүй байна гээд тогтоочихдог. Гэтэл гэр хорооллыг хөгжүүлэх ч гэдэг юм уу томоохон чухал төслүүдийг бид төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй байгаа. Тэгэхээр зээл тусламжийг нэмэгдүүлэх нь эрсдэлтэй юу. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бол?

-Зээлийн хэмжээг ДНБ-ийн 40 хувьтай тэнцэх ёстой гэдэг дээр нэгдсэн ойлголтод хаа хаанаа хүрээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, өр тооцох аргачлалын хувьд өр гэдэгт гадаад өрийг зөвхөн оруулах уу эсвэл дотоод, гадаадыг нь хамт оруулах уу, баталгаа батлан даалт, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өрийг оруулж тооцох уу гэх мэт асуудлууд байдаг. Иймээс улс орон бүр үүнийг өөр өөрөөр тооцож гаргадаг. Манай улсын хувьд өнөөгийн үнэ цэнээр тооцож байгаа бол зарим оронд нэрлэсэн тодорхой үнээр тооцох жишээтэй. Тиймээс яг ДНБ-ийн тэдэн хувьтай тэнцэж байхад хамгийн оновчтой гэх мэт нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй байна. Эдийн засаг өсөн дэвжих төлөвтэй, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай тулгамдсан үед, ирээдүй нь ихээхэн үр өгөөжтэй байх зүйлд хөнгөлттэй, урт хугацаатай хөрөнгө аваад ашиглах нь буруу биш.

6

Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол гадаад валют хэлбэлзсээр байна

6

-Тэгэхээр манай улс ирэх оны төсвөө баталчихлаа, Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилсэн, Мөнгөний бодлого ерөнхийдөө иймэрхүү байна гэсэн тойм зураг олон нийтэд өгсөн байгаа. Үүнээс үзээд прогноз хийхэд ирэх  онд манай улсын эдийн засгийн дүр зураг ямар харагдаж байна вэ?

-Бид ирэх оны төсөөллийг өөдрөгөөр харж байгаа. Ирэх онд эдийн засаг ойролцоогоор 13 орчим хувиар өсөх болов уу гэсэн төсөөлөл байна. Энэ нь мэдээж олон хүчин зүйлээс шалтгаална. Тухайлбал, дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, дотоодын томоохон уул уурхайн төслүүдийн хэрэгжилт урагшлах байдал, V цахилгаан станцын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эхлэх зэргээс ихээхэн хамаарна. Бид төсөөллөө эдгээр төсөл, хөтөлбөрүүд төлөвлөснийхээ дагуу хэрэгжинэ гэсэн таамаглал дээр үндэслэж гаргасан.

7

-Гадаад валютын ханш тогтворжих болов уу?

-Үүнд мөн л олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Өмнө нь дурдсан төлбөрийн тэнцэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт, мөнгөний бодлогоос ихээхэн хамааралтай. Хэрвээ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол төлбөрийн тэнцлийн дарамт үргэлжилсээр л байх төлөвтэй байна.

6

-Энэ жил зөвхөн манай улс гэлтгүй олон орон эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байдалтай нүүр туллаа. Ирэх жил дэлхийн эдийн засгийн төлөв байдал ямар байгаа юм бол?

-Хөгжингүй орнуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа. Япон, АНУ, Европын холбооны эдийн засаг нь өсөлттэй байхаар байна. Харин манай улсын экспортын голлох чиглэл  болсон орон БНХАУ-ын хувьд төрөөс эдийн засгийн өсөлтөө удаашруулж байгаа. Өнгөрсөн 10 жилийн дунджаар тус улсын эдийн засаг 10.5 хувиар өсч байсан. Харин ирэх онд манай байгууллагын төсөөллөөр тус улсын эдийн засаг 7.2 хувьтай байх төлөвтэй байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой холбоотой юм. Хятад улс хэлбэлзэмтий экспорт, хөрөнгө оруулалтад тулгуурлаж байсан эдийн засгийн бүтцээ дотоод хэрэглээ, төрийн үйлчилгээнд чиглүүлж, тогтворжуулахаар төлөвлөж байна.

7

-Ярилцсанд баярлалаа.    

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

maral:
medleg muutai, taamaglasan baidaltai l hariulj.
2013-12-09
maral:
medleg muutai, taamaglasan baidaltai l hariulj.
2013-12-09
ард ард:
ter economic usult ard tumend yamar ch naaldats bhgui, turiin luivarchid l ashgiig ni hurtene, mongol uls buren dampuurald orchihood bn, editing zasagch guia, ta yu harj yu unshij bn aa??????? odoogiin tur zasgiin bugsiig dolooj hoodoo olj iddeg iimerhuu medleg bolovsrolgui hooson tolgoitnuud mongoloor duuren baih yum.....
2013-12-09
zochin:
garchig n heterhii saihan sonsogdoj bna. dotorh aguulgiig n unshval unoogiin nuhtsol baidal saingui bgaa gedgiig heleed bna. zaaval iin garchig ugoh hereg yu bna gej bodloo.
2013-12-09
11111:
овоо цэгцтэй тайлбарууд өгчээ. дотор нь дахиад дэлгэрэнгүй болгож асуух чадвар сэтгүүлчид бага зэрэг дутагдсан байна. respect for both!
2013-12-09
11 r surguuli:
amar ard suugaad amar bolj dee
2013-12-09