Д.Янжиндулам, С.Билгүүн нар шатрын блиц тоглолтын улсын аварга болжээ

img

Монголын банкны холбооны нэрэмжит шатрын блиц тоглолтыэ Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд  нийт 55 шилдэг шатарчин оролцсоны дотор 3 их мастер, 5 олон улсын мастер, 12 ФИДЕ мастер байсан гэнэ.

Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглосноос эмэгтэйчүүдээс ОУМ Д.Янжиндулам 7.5 оноогоор түрүүлж, Э.Хулан 7.5 оноогоор хоёрдугаар байр, Б.Билэгжаргал 5.5 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

Эрэгтэйчүүдээс өсвөрийн шатарчин, С.Билгүүн 7.5 оноогоор нэгдүгээр байр, С.Ган-Од 7.0 оноогоор хоёрдугаар байр, өсвөрийн шатарчин Э.Энхнар 7.0 оноогоор гуравдугаар байр эзлэжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ