130 га талбайд техникийн зах байгуулахаар боллоо
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр болж Улаанбаатар хотын төвлөрсөн техникийн зах байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар техникийн захыг Сонгинохайрхан уулын зүүн бэл орчмын 130 га газарт байгуулахаар болсон байна.
Иймд Нийслэлээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргасны дагуу хамгаалалтын бүсээс тус 130 га газрыг чөлөөлөхөөр болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ