“Google” утасныхаа үйлдлийн системд Монгол хэлийг нэмжээ
“Google” компани 4.4 буюу Киткат хэмээх шинэ үйлдлийн системдээ албан ёсоор Монгол хэлийг оруулжээ. Уг систем нь ухаалаг гар утсанд зориулагдсан бөгөөд Nexus 4, 5, 7 гэсэн утаснуудаад суулгагдах аж.
Гэхдээ тус утасны үсэгний товчлуурын тоо цөөн учир Монгол хэлний 31 үсгийг багтаажээ. Харин үлдсэн е, ю, ъ, щ гэсэн дөрвөн үсгийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн байна.
Дашрамд дуулгахад, уг үйлдлийн системийг Samsung, Sony, HTC, LG компанийн сүүлийн үеийн утаснуудад татах боломжтой ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ