Дараалсан халдлага 185 хүний аминд хүрэв

img

Иракийн нийслэл Багдадад энэ сарын 8-9-нд шилжих шөнө 16 удаа дараалласан дэлбэрэлт гарсаны улмаас 185 хүн амиа алдлаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Иракийн Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар энэхүү халдлагууд нь Шейхийн бүлгийн мусульман оршин суугчдад чиглэсэн байсан нь илэрсэн гэв.

Багдад хотын төвийн Каррада худалдааны бүс, зүүн хэсгийн Гадеер дүүрэг, хойд хэсгийн Садр хот, Хуссейни дүүрэг, өмнөд хэсгийн Ала Мел болон баруун өмнөд хэсгийн Байяа, Радвания дүүргүүдэд дараалласан есөн дэлбэрэлт болж 104 хүн амиа алдаж, 29 хүн шархаджээ. Энэхүү халдлагаас цагийн дараа Багдадын зүүн, баруун өмнөд хэсгийн дүүргүүдэд долоон удаа авто машин дэлбэрч, 81 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан байна. Энэхүү халдлыг Аль Кайди “Амир” бүлгийнхэн хүлээж байгаа гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уншигч:
гарчигныхаа алдааг зас. дараалсан.
2013-12-09
zochin :
muusain laluud hoorondoo alalsaad bai alaltsaad bai. tegeed bur moson sonotsgoovol taarna
2013-12-09