Д.Оюунхорол: Н.Энхболдын асуудлыг намын удирдах зөвлөл шийднэ

img

 

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. МАН-ын бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудал, тэдгээрт ямар байр суурьтай оролцохоо ярилцсан аж.

Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганаар “Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллах бөгөөд энэ хууль нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.  Тиймээс МАН-ын бүлэг энэхүү хуулийн төсөлд өөрийн гэсэн байр суурьтай оролцох тул ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг С.Бямбацогт, А.Телейхан, Д.Сумъяабазар нар ахалж байгаа гэлээ. Мөн “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн хүрээнд  ажлын хэсэг байгуулж, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Дэмбэрэл нар хариуцаж, хяналтын байгууллагын үүрэг, бүтэц ажил үүргийн хуваарилалт ямар байх ёстойг гаргана гэв. Түүнчлэн хилийн боомтын талаар хуулийн төсөлд тодорхой тооцоо, судалгаа хийхээс гадна гааль, хилийн боомтын өмч хөрөнгө шилжүүлэх асуудлыг УИХ-аар оруулж байж шийдэх ёстой гэж үзэж байгаа гэж мэдэгдэв.

Энэхүү мэдээллийн дараа МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд  бүлгийн даргын албан тушаалаасаа татгалзсанд ямар байр суурьтай байгааг тодруулахад “Өөрийн хүсэлтээр бүлгийн даргаас татгалзаж байгаа тул хүсэлтийг нь хүндэтгэнэ. Бүлгийн даргаар байх эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Удирдах зөвлөл энэ асуудлыг ирэх долоо хоногт шийдэж, дараагийн бүлгийн дарга хэн байхыг мөн шийдэх болно” гэлээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ман-ын гишvvн:
энэ авгай чин юу яриад бна. хэд хоногын емне терсен эгчийнхээ хvvхдийг асарч хамгаалахгvй гээр гэр орноосоо хеесен байж яаж ман ыг хамгаалж чадахын орондон бид нарыг бас ман аас хеех байлгvй битгий бvлгийн даргаар сонгоорой !!!!!
2013-12-10
ман ны гишүүн:
муухай авгай ман-ыг гутаана мулгуу санаа төрийг гутаана
2013-12-09
minii bodloor:
ungursnuu gar buugaar buudval ireedyi chamaig ih buugaar buudna gej bdag da. het tuilshirhaa bolitsgooh heregtei, aldaa onoo ali alind n baigaa. yum hiisen bol buruutdag hiigeegyi zalhuu tenegyyd n l shyymjilj suudag
2013-12-09
fgsfgs:
naad xogiin namaasaa aajim salsan n deer
2013-12-09
irgen:
mah komunist setgelgeeneesee salah tsag ni boljee. tuuhee medej baij uls torch bolmoor yom baina. tuuhee medehgui uchraas mongol uls hogjihgui baina shuu dee?
2013-12-09