“Киви”-гийн бүсгүйчүүд хос цомог “өлгийджээ”
Монголын рок попын ертөнцөд өнгө, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн хамтлаг бол “Киви”.
Хар, шар, цагаан арьстай гурван бүсгүй “Киви” жимсээр хамтлагаа нэрлэн 2004 онд анх мэндэлж байсан бол тэд өдгөө есөн нас хүрчээ. Хамтлагийн бүсгүйчүүд удахгүй тохиох төрсөн өдөртөө бэлтгээд завгүй байгаа бөгөөд ойн тоглолтоо энэ сарын 29,30-нд “Vegas” клубт хийхээр болсон байна. Тоглолтын үеэр тус хамтлагийн хос цомгийн баяраа хийх аж. Харин хос цомгийн нээлтээ энэ сарын 12-нд 12.00 цагт UBS телевизийн байранд хийхээр болжээ.
Сонирхуулахад, хамгийн сүүлийн уран бүтээл болох “Хажууд минь бай” гэдэг дуундаа дуулахаас илүү “үглэж”, өөрсдийн авъяасаа гаргасан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ