Ард түмэндээ сонголт үлдээлээ

img

 

Таиландын ерөнхий сайд Йинглак Чинават парламентаа тарааж байгаагаа мэдэгдэн 60 хоногийн хугацаанд сонгууль явуулахыг зарлажээ. Энэ тухай тэрбээр ард олондоо хандан зурагтаар үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

“Би эрхэм дээдэст хандан парламентыг тараах тухай хэлэлцсэн. Өнөөгийн улс орны хямралт байдал, цус асгарахаас сэргийлэн дээрх арга хэмжээг авч байна.  Шинэ сонгуулиар хэнийг сонгохоо ард түмэн мэдэг” гэж тэрбээр хэлжээ.

Таиландын  ард иргэд сар гаруйн өмнөөс эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа юм. Тус улсын сөрөг хүчин Йинглак Чинаватын ах Таксин Чинаватыг засаг төрийг удирдаж байна гэж үзсэний улмаас ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Таксин Чинават 2006 онд цэргийн эргэлтээр ерөнхий сайдын суудлаас огцорч эх орноосоо дүрвэн зугтсан юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hyanuur:
2006 on bish bailguidee. medeeniihee bodit baidald joohon hyanuur.
2013-12-10
oh oh:
huurhun huuhenshuu. huisee soliogui l bol dyrlamaar l bn
2013-12-10
çî÷èí:
àí ýíý ÷èãýýðýý ààðõààä àðä ò¿ìíèé àìüäðàë ñàéæðàõã¿é áîë èéìýðõ¿¿ þì áîëíî ø¿¿!!!
2013-12-09