Акико гүнж ухаан алдав

img

Ханеда нисэх буудалд Японы гүнж Акико ёслолын арга хэмжээн дээр ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгджээ. Японы хааны ордноос мэдээлснийг үзвэл Акикогийн бие гэнэт муудсан аж. Тэрбээр хаан, хатан хаан нарыг Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалаас эргэн ирэхийг нь хүлээн угтан авах гэж байсан байна.

Акико гүнжийн ухаан алдсаныг цусны даралт унаснаар тайлбарлажээ. Түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас Хавайд хийх айлчлалыг нь цуцалжээ.

Акико гүнж нас барсан Томохито ханхүүгийн  охин юм. Томохито нь Акихито хааны үеэл байжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eegii:
queen gedegiig 2 yanzaar orchuuldag sh dee. yer ni bol hatan gej orchuulah ni zov baih. tur barij bui hatadiig l hatan haan gedeg sh dee.
2013-12-09