Азийн дур булаам бүсгүй шалгаруулав
Британийн Азийн нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Eastern Eye” сэтгүүл Азийн дур булаам бүсгүйчүүдийн рейтингийг гаргажээ. Рейтингийг дөрөв дэх удаагаа Болливудын жүжигчин Катрина Каиф тэргүүлсэн байна. Эхний таван байрыг Энэтхэгийн киножүжигчин бүсгүйчүүд эзэлжээ. Өнгөрсөн жилийн ялагч Приянка Чопра хоёрдугаарт орсон байна. Катрина Каиф 14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьж, “АНУ-ын мисс” тэмцээний нэг шатанд ялагч болж байжээ.
“Азийн дур булаам 50 эмэгтэй” рейтинг жил бүрийн өвөл гардаг уламжлалтай. Сонгон шалгаруулалтыг интернэтийн санал асуулгаар явуулдаг аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ