Г.Нямдоржийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгожээ
Өнгөрсөн есдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалж, танхайрсан” гэх мэдээлэл нэг хэсэг хэвлэлээр шуугисан билээ. Уг мэдээллийг эрхэм гишүүн үгүйсгэж, “Мунзуй” хочит Г.Нямдорж намайг гүтгэж байна гэх мэдээллийг өгөөд байсан юм. Харин “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хувьд “Эрхэм гишүүн танхайрсан нь үнэн, миний найзыг хутгалсан” хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухай мэдээллүүдийг дэлгээд байсан билээ.
Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, түүний найз гэх “Мунзуй” хочит Г.Нямдорж нарыг хамтад нь яллагдагчаар татсан юм. Гэвч Сүхбаатар дүүргийн прокуророос Г.Нямдоржийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгосон байна.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг яллагдагчаар татах асуудлыг хэвээр үлдээж, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ