Д.Эрдэнэбат: Р.Амаржаргал гишүүний асуудлыг УИХ шийднэ

өйы
Тэрбээр энэ үеэр “Аймаг, дүүрэг, сумын Засаг даргын сонгох эрх шат шатны иргэдийн төлөөлөгчдийн эрх мэдлийн хүрээнд байдаг асуудлыг УИХ, Засгийн газарт хамаатуулсанаар Засаглалын хямралд орсон мэт ойлголт нийгэмд төрүүлж байна. Энэ асуудалд АН анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзсэн. Үнэндээ энэ үл ойлголцол өнөөдөр бий болсон асуудал биш. Жил тутмын орон нутгийн болон УИХ-ын сонгуулиар энэ асуудал яригдаад хэвшмэл зүйл болжээ. Энэ хэвшмэл байдал нь улс орны тогтвортой байдал, Засгийн газрын нэгдмэл байдал, Засаг захиргааны нэгдмэл бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тиймээс асуудлыг хөнгөн байдлаар биш Үндсэн хуульд Засгийн газар, удирдлагын асуудлыг яаж үзэж байгааг анхаарах нь зүйтэй гэж манай бүлгээс үзлээ. Тиймээс Үндсэн хуульд оруулах саналаа АН дотооддоо ярилцлаа. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шат шатны Засаг даргыг хэрхэн томилох тухай заалтыг Үндсэн хуулийн ажлын хэсэгт оруулъя гэсэн шийдвэрийг гаргалаа.
бый
Ингэснээр аймаг нийслэлийн Засаг даргыг Засгийн эрх мэдлийг авсан Ерөнхий сайд шууд томилдог байх, сумын улстөржилтийг байхгүй болгохын тулд сумдад улстөрийн намууд өрсөлддөг байдлыг болиулах, сумын Засаг даргыг иргэдийн оролцоотой сонгодог сонгуулийн журмыг өөрчлөх зэрэг асуудлыг ярилаа. Өөрөөр хэлбэл, Иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргаа биш, иргэд өөрсдөө нээлттэй сонгуулиар Засаг даргаа сонгодог байх журмаар өөрчилье гэж Үндсэн хуулинд оруулах санал гаргаж байна. Ингэвэл монголын дөрвөн жилд нэг удаа болдог шат шатны сонгуулийн үр дүн, шат шатны сонгуулиар сонгогдсон улстөрийн нам хүчний бодлогын хэрэгжилт илүү шуурхай зөв явах нөхцөл бололцоо бүрдэх юм байна гэж бид үзэж байгаа.
өйы
Хоёрдахь асуудал нь өнөөдөр Мэргэжлийн хяналтын асуудлаар нийгэмд янз бүрийн эерэг сөрөг мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хэт төвлөрөл, хэт их хүнд суртал, авилгал хээл хахуулийг өөгшүүлсэн, бизнесийн орчныг дарамталсан ийм нөхцлийг бий болгосон. Энэ шүүмжлэл бүх шатанд байгаа. Энэ талаар “Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөл”-ийг Шадар сайд Д.Тэрбишдагва өргөн барьсантай холбогдуулан АН өнөөдөр мэргэжлийн байгууллага болон Шадар сайдыг сонссон. Мэргэжлийн хяналтын тухай, Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж АН-ийн бүлэг үзлээ. Энэ журмыг хийх нь өөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зүйл, АН-ын “Монгол хүн 2020” хөтөлбөрт ч байгаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтаар далимдуулсан бизнесийн нөхцлийг доройтуулсан байдал, мэргэжлийн хяналтын замбараагүй цадигаа алдсан шалгалт, авдаг өгдөг хээл хахуулийн журмыг өөрчлөх цаг нь болсон гэж бид үзэж байна. Тийм учраас мэргэжлийн хяналттай холбоотой хуулийн яаралтай авч үзэх нь зүйтэй гэж үзлээ.
бй
Гэхдээ хэлэлцэх явцад энэ хуулинд гарч байгаа олон зүйл дээр санал зөрөлдсөн ч хяналт нь нэг стандарт, нэг зарчмаар байна гэдэгт санал нэгдлээ. Хяналт нэрийн дор үнэгүй хоол иддэг, үнэгүй үйлчилгээ авдаг, төлөвлөгөөгүй торгууль тавьдаг зэрэг асуудал нь шинээр байгуулагдаж байгаа аж ахуйн нэгжид асар хүнд дарамт учруулдаг байдлыг дахин давтаад байж болохгүй. Хуулийн танилцуулгад орж ирснээр нэг зүйл бидний анхаарлыг татаж байгаа. Энэ юу вэ гэвэл мэргэжлийн хяналтын дарамт, үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирол 5 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэргэжлийн байгууллагын судалгаа бидний анхаарлыг татаж байна. Тиймээс мэргэжлийн хяналтын өөрчлөлт рүү шуурхай орох нь зүйтэй гэж үзсэн” хэмээн мэдээллээ. Тэрбээр энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
-УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Р.Амаржаргал гишүүний асуудлыг ирэх долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хамгийн эхэнд оруулахаар заасан байгаа. АН-ын бүлгийн хувьд байр сууриа илэрхийлсэн. УИХ эцэслэн шийдвэрлэнэ.
өйы
-Мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн бүтэц өөрчлөгдөнө. Салбар салбар дээрх хяналт яамдуудад очиж, аж ахуйн үйл ажиллагааны хяналт бас өөр байгууллагад шилжинэ. Хуучин суурин дээр нь Нийтийн аюулгүй байдлын хяналтын байгууллага үлдэнэ. Энэ байгууллага нь нийтлэг хяналтын үйл ажиллагааг явуулдаг болох юм.
бөый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ