Ерөнхийлөгчийн гишүүдтэй хийх уулзалт хаалттай үргэлжилж байна

-УИХ-ын гишүүдтэй уулзах хүсэлт тавьсан. УИХ-д АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагч гэсэн хэсгүүдэд манай гишүүд харьяалалтай байгаа. Өнөөдөр та бүхэнтэй “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн зөвлөгөөнтэй холбоотойгоор уулзалт хийж байна. Намын бүлгүүд ухаалаг төр рүү шилжсэн яриаг дэмжиж, өөрсдөө байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд ч гэсэн байр сууриа илэрхийлээд явж байна. Би төрийн байгууллага бүхэн ярилцаж, төлөвлөгөөгөө гаргаж, хийх ажлаа төвлөсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Бид зөвхөн төлөвлөгөө гаргах бус ажлаа хийх хэрэгтэй. Юу хийх вэ гэдгээ тодорхойлж чадсан учраас гаргах шийдвэртээ оръё. Цаашдаа зөвлөгөөнд оролцсон хүмүүстэй дахин уулзалт хийнэ хэмээн үгийнхээ эхэнд онцоллоо.
Ийнхүү Ерөнхийлөгч ба УИХ-ын гишүүдийн уулзалт хаалттай үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ