МУИС-ийн профессор Япон улсын одон хүртжээ
МУИС-ийн профессор Сүрэн овогтой Долгор өнөөдөр Япон Улсын “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг хүртжээ.
Тэрбээр 1970 оны үед япон хэл сурч байсан анхны оюутны нэг байсан бөгөөд 36 жил Япон хэлний багшаар ажиллахдаа Япон, Монгол хоёр орны өнөөгийн найрсаг харилцааны тулгуур болох олон боловсон хүчнийг бэлтгэсэн байна. Мөн япон хэлний олон сурах бичиг, сургалтын материал зохион, хянан тохиолдуулснаас гадна “Кагүяа гүнж”, “Аалзны шүлс” зэрэг Японы уран зохиолыг орчуулан хүргэх, Монголын Япон хэлний багш нарын холбооны тэргүүний хувиар япон хэлний багш нарыг бэлтгэх өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж ирсэн аж.
Сонирхуулахад, Япон улсын одонг Монголын есөн иргэн хүртсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ