Монгол туургатаны их сургуулийнхан чуулна
Монголын үндэсний их сургуулиас санаачилан “Монгол туургатан их сургуулиудын анхдугаар чуулган”-ыг маргааш 09:00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Тус чуулганд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тувагийн их сургуулиуд, боловсролын байгууллагын төлөөлөл оролцохоор Улаанбаатар хотноо иржээ. Нийт 800 гаруй төлөөлөгч оролцоно.
“Монгол туургатан их сургуулиудын анхдугаар чуулган” нь даяаршилын үед монгол туургатан их сургуулиудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, нэгдсэн бодлого чиглэлийг бий болгох, дэлхий болон олон улсын хэмжээнд өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх зорилготой юм байна.
Мөн “Даяаршил ба Монгол туургатан” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МҮИС-ийн төв байранд 14:00 цагаас эхлэн зохион байгуулж, гадаадын 24, манай улсын 26 эрдэмтэн, судлаач оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ