Ким Чен Уны авга эгч нөхрөөсөө саллаа

img

Ким Чен Ун авга эгчийнхээ нөхөр, улсынхаа хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг Чан Сон Тэкийг намаасаа хөөж, бүх хэргэм зэрэг, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдгийг баталлаа. Ким Чен Ирийн төрсөн дүү Ким Кён Хуйгийн нөхөр Чан Сон Тэк нь Хойд Солонгосын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний Үндэсний батлан хамгаалах комиссын дэд даргын алба хашиж байсан юм. Гэвч түүнийг Хөдөлмөрийн намыг дэмжиж буй мэт жүжиглээд далдуур намын эсрэг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байсан хэмээн буруутгаж, намаас хөөсөн гэнэ.

Түүнийг буруутгасан шалтгаан нь Ким Чен Уны тушаалыг удаа дараа зөрчсөн, үндэсний үнэт баялгийг хямд үнээр худалдсан, хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, казино тоглосон гэх зүйл ангиар хөөжээ. Чан Сон Тэк нам, төрийн дайсан болсон учир Ким Чен Ирийн төрсөн дүүтэй амьдрах эрхгүй болж албан ёсоор салсан байна. Тэр хоёр гурван хүүхэдтэй юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene nukhur chini bultchikhsan . amerik ,umnud solongosoos orognol guyji yawaa.
2013-12-09
zochin:
khunii khuudeg zuiliig l khuusen baina shuu dee ,khuiten tsaraitai khuukhen b/na daa odoo aly khediin tsaaz avsan yamar azgyi ulsuud ve 1 ger bul l udirdaad tedend taalagdaj amydrakh gej .....
2013-12-09
bataa:
odoo aluulana daa. hurdan l bultaasai!
2013-12-09