Хүйтний эрч чангарна
Нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 9-14 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ