Утаатай тэмцэхийн тулд янданг буулгах уу?

img

 

Нийслэлчүүдийн шүдний өвчин болоод байгаа утаанаас хэрхэн салах тухайд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат санал дэвшүүлсэн байна. Тэрээр автомашины дугуйны су­далгаа гар­гуулж байгаа талаар ам алдаж. Монголд импортоор оруулж ирж буй автомашины дугуйны хэдэн хувь нь шинэ, хэдэн хувь нь хуучин дугуй болох, тэдний хог хаягдлыг хэр­хэн шийдвэрлэж байгаа талаар судалгаа явуулж байгаа юм байна. Судалгаагаар Монголд ашиглалтаас гарч буй дугуйнуудын ихэнх нь зууханд  түлэгдэж байна гэсэн дүр зураг гарчээ.  “Яг үнэндээ нэг хүний эрх нөгөө хүний амьд явах, эрүүл амьдрах эрхээр хязгаарлагддаг. Тиймээс хорт утаанаас салахын тулд нэн түрүүнд ду­гуй шатааж байгаа зуух­ны янданг хориглох ёс­той” гэсэн саналыг тэрбээр дэвшүүлжээ.  Үүний тулд нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Бага­нуурт барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн газар хийх ёстой аж.

Ингээд  Улаанбаатарын айлуудын янданг шат дараатай буулгана. Янданг цэгцэлсний дараа гэр хо­рооллыг халаах олон арга байна. Цахил­гаанаар халааж болно. Цахил­гаанаар халаавал төрөөс цахил­гаа­­ны төлбөр мөнгийг нь бодло­гоор шийдэх боломжтой хэмээн Д.Эрдэнэбат гишүүн үзжээ.  Ажил хэрэг болдог бол сайхан л санаа байна.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mongol uls atomyn tsahilgaan stants barih heregtei tegej chadval ardchillyn erh choloog baiguulj chadna.
2013-12-10
zochin:
umnuni hot hezee iim utaatai bailaa utaatai temtseh arga ba huduuniihnuug nutag ruu zailuul huduuniihun huluur neg huglurch hot hot bish bolloo ta nar haraarai hotoor neg ulaan huren hatsartanguud huglurch ba
2013-12-10
зочин:
утаатай тэмцэх ганцхан л арга байна. тэр нь иргэдээ газаар хангах. өөр ямар ч гарц байхгүй. байраар хангаж болно. гэхдээ ард түмэн маань халаас нимгэн болохоор тэр бүр байр авч чадахгүй шүү дээ. бас автын төлбөртэй зогсоолуудыг олноор байгуулж, нийтийн тээврийг жинхэнэ утгаар нь шийдэж чадвал автомашины тоо буурч тэр хирээр агаар цэвэршинэ шүү дээ. дуртай газраа машин тавьдгийг болиулах хэрэгтэй.
2013-12-10
pee+:
erdenebat baganuuraas uix d garah gej olon jil uzej baij neg ym quote oor garsan, odoo nuguu buteshgui baganuuriig aimag bolgoh, nuursnii hii gargah geh met huuchin argaa tulheed baih ym. nuursnees binzin bolon hii gargah ni ediin zasgiin yamar ch ach holbogdolgui, delhiin 2 r dainii uid german neftgui baisan uchir unetei ch iim tusul heregjuulj baisan ym
2013-12-10