“Риа Новости”, “Оросын дуу хоолой”-г татан буулгав
Оросын хамгийн том мэдээллийн “РИА Новости” агентлагийг татан буулгах зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус агентлаг 1941 оны арваннэгдүгээр сарын 15-аас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Агентлагийн оронд олон улсын мэдээллийн “Россия сегодня” агентлагийг байгуулах аж. Уг агентлагийн үйл ажиллагааны гол чиглэл нь дотоод болон гадаадад болж буй үйл явдлыг шуурхай мэдээлэх юм. Агентлагийн ерөнхий редактораар нэрт сэтгүүлч Дмитрий Киселев томилогджээ. “РИА Новости” агентлагийн хамт “Оросын дуу хоолой” радио татан буугдаж байгаа юм.
1
Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт дээрх хоёр байгууллагын эд хөрөнгийг шинээр байгуулагдах агентлагт шилжүүлэхээр болжээ. Шинээр үйл ажиллагаагаа явуулах агентлагийн албан ёсны байр хуучин “РИА Новости” агентлагийн төв байр байх гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ