Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт “Монгол туургатан их сургуулиудын чуулган” эхэлнэ.
Төрийн ордны Иргэний танхимд
15:00 цагт “Монгол Улсын төрөөс хүн ам, хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын төслийг боловсруулах ажил дуусч, бодлогын баримт бичиг бэлэн болжээ. Энэхүү бодлогын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
МҮХАҮТ-д
13:00 цагт “Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэг” хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийн үеэр төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийг баримттайгаар дэлгэнэ.
Монгол-Японы төвд
10:00-12:00 цагт “Эрүүл мэнд ба өсвөрийн улайн загалмайчид” хөтөлбөрийн нээлт болно. Уулзалтад МУЗН, Замын цагдаагийн газар, ЕБС-иуд оролцоно.
Үндэсний статистикийн хороонд
11:00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2013 оны 11-р сарын мэдээллээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Хэвлэлийн хүрээлэнд
13:00 цагт Эдийн засгийн сэтгүүлчдэд Татварын Ерөнхий газраас шинэ системийн талаар тайлбарлаж, E-Tax системээс юугаараа ялгаатай, яагаад шинэчлэх болсон, ингэснээр ямар үр ашиг гарах, гар утсанд зориулан гаргаж буй шинэ аппликейшн зэргийн талаар нарийн мэдээлэл өгнө.
Монголын хүүхдийн ордонд 14:00 цагт "Зөнгийн Одод" урлагийн наадмын 13 дахь удаагийн тоглолт болно.
МҮИС-д
14:00 цагт “Даяаршил ба Монгол туургатан” сэдэвт эрдэм шинжилгээний хурал
МN мэдээллийн төвд
11.00 цагт Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээнээс олон улсын залуучуудын аяны талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Монгол-Солонгосын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12.00 цагт Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагын форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн URP-ын зөвлөмжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Бүрэн цутгамал” ХХК-иас “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.
13.00 цагт “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахын төлөө хөрөнгө босгох 88 өдөр” аяны талаарх мэдээллийг сонирхоорой.
Төв талбайд
14:00 цагт 76 залуу 76 минутын турш “Чимээгүй суулт” хийнэ.
Бусад
10.00 цагт С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ