С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

img

Өнөөдөр Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан өдөр. Энэ өдөр ардчилалын анхны фартизантууд МоАХ-г үүсгэн байгуулагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Одоогоос 20 гаруй жилийн тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдөр Залуучуудын соёлын төвийн өмнө ардчиллыг хүсэмжилсэн залуучуудын цуглаан болж, улмаар энэхүү үйл ажиллагаа жилийн дараа 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаар өргөжиж ардчилсан нийгмийг байгуулсан түүхтэй.

6

Түүхт өдрийн хүрээнд ардчиллын шонхор нь болж явсан сайн нөхрөө дурсаж хүндэтгэл үзүүлсэн ардчилсан намынхнаас сэтгэгдлийг нь сонслоо.

6

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь

6

-Одоогоос 24 жилийн өмнө МоАХ анхны цуглаанаа хийж, ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлж байсан билээ. Та тухайн үеийн энэ өдрийг дурсаач?

-Тэртээх 24 жилийн өмнөх энэ өдөр МоАХ-ны анхны цуглаан болж, ардчилсан хувьсгалын давлагааг эхлүүлсэн билээ. 1989 оны энэ өдөр яг өнөөдөр шиг цастай, жавартай өдөр байсныг санаж байна. Тухайн үед нэг намын дарангуйлалтай, шинэ үндсэн хуулийн бүх эрхүүд хаалттай нийгэм байсан. Тэгэхэд МоАХ анхны хоёрдогч томоохон улс төрийн хүчин болсныг Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлан, тунхаглаж байсан түүхтэй. Энэ үйл явдлаас хойш монголын нийгэмд олон түүхэн үйл явдал өрнөж, олон улс төрийн холбоо, намууд бий болж, өнөөгийн шинэ үндсэн хууль батлагдах суурийг тавьсан юм. Харин С.Зориг агсан бол МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан түүхт хүн. Тиймээс Ардчилсан хувьсгал эхэлсний 24 жилийн ойн энэ өдөр анхны ерөнхий зохицуулагчдаа ардчилалын анхдагчууд хүндэтгэл үзүүлж байна.

6

-Тухайн үед С.Зориг агсантай мөр зэрэгцэн, ардчилалын төлөө тэмцэж явсан нөхөд нь өнөөдөр Төрийн өндөр албан тушаалыг хашиж байна. Тиймээс монголын ард түмэн энэ цаг мөчүүдэд С.Зориг агсны хэрэг илрэх боломжтой хэмээн үзэж байгаа. Ер нь ардчилсан нам энэхүү хэргийг илрүүлсэн тал дээр хууль хяналтын түвшинд хэр ажиллаж байгаа вэ?

-Та бүхэн нэг зүйлыг маш сайн ойлгох ёстой. Хэргийг аливаа улс төрийн нам илрүүлдэггүй. Харин хууль, шүүхийн байгууллага илрүүлдэг. Хэрэг илрэх тухайн нөхцөл байдалд ямар хүмүүс ажиллаж байсан, тэдгээр хүмүүс эд мөрийн баримтыг хэрхэн бүрдүүлсэн гэдгээс хэрэг илрэлтийн хугацаа шалтгаална. С.Зориг агсан бусдад хөнөөгдснөөс хойш маш олон жил өнгөрсөн байна. Энэ бүх хугацаанд манай намаас сонгогдсон бүх эрх баригчид шийдвэр гаргах хэмжээнд байж чадаагүй. Тиймээс энэ хэргийг нам илрүүлнэ гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Харин хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр өмнөх жилүүдээс илүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, эдгээр эрх баригчид төрийн өндөрлөгт гарах гэж цагаан морин жилийн тэмцлийг хийгээгүй. Харин шинэ үндсэн хуулиар олгогдсон бүх эрхүүдийг би болгохын төлөө тэмцэж, тэмцлийн үр дүнгээ эхнээс нь харж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 24 жилийн хугацаанд тэмцэгчдийн үзэл санаа, бодит биелэл болсон байна” гэв.

6

Ардчиллын анхны партизан С.Батчулуун

6

- Ардчиллын анхны партизанууд бид 24 жилийн өмнө эх орондоо “ардчилал”-ыг санал болгож байлаа. Тухайн үед бидний үзэл бодолд эргэлзэж, эсэргүүцэж байсан хүмүүс олон байсан. Мөн итгэж, дэмжиж байсан хүмүүс ч нэлээдгүй байлаа. Гэтэл өнөөдөр тэд бүгдээрээ ардчилсан Монгол улсад амьдарч байна. Одоо бодоход бид залуу насандаа байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хийж чадсан байна. Ингэж бодохоор үнэхээр их сайхан санагдаж байна.

6

Дундговь аймгийн ардчилсан холбооны дарга н.Мөнхтөр

-Энэ өдөр Ардчилсан намынхны төдийгүй монголын нийт ард түмний баяр гэж бодож байна. Учир нь энэ цаг үед амьдарч байгаа иргэд бид хоёр зууныг дамжин, хоёр нийгмийг үзсэн маш азтай хүмүүс. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд ардчилсан нийгэм маань төгс төгөлдөр хөгжиж амжаагүй ч монголын нийт ард түмнийг тэгш эрхтэй, эрх чөлөөтэй болж чадсан. Гэхдээ энэ өдөр нэг гуниг бидний дунд төрж байна. Ардчиллын анхны партизануудын нэг гэгдэж, улс эх орныхоо төлөө явж байсан журмын анд С.Зориг маань өнөөдөр бидний дунд хөшөө болон зогсож байгаад харамсах сэтгэл төрж байна. Гэвч журмын андынхаа эхлүүлсэн үйл хэргийг бид, бидний үр хойч үргэлжлүүлэн “төгс” ардчилалыг бий болгох ёстой гэж бодож байна” гэв.

6

Ардчиллын түүхт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ яг одоо МоАХ-ны баярын хурлаар үргэлжилж байна. Баярын хурал Соёлын төв өргөөнд болж буй юм.

Б.Одон

Гэрэл зургийг  П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mah orosyn mah zasigaa avah tsag ni bolson shuu? mongolyn buh nuuts medeelel ogoj baidag.
2013-12-10
irgen:
orosuud alsan shuu dee? ard tumend tegej zarlaval oros mongolyn hariltsaand sev suuna geed helj chadahgui bai ashuu dee?
2013-12-10
zochin:
naaduultai chin hamt temtsej irsen shaltgaanguigeer ami nasaa aldsan haraatsainuudaa yagaad dursahgui baina. gants zorig baigaaguishuudee modon tolgoi s.ganzorig geed minii ah baina. geh metchilen olon hun ul medegdeh shaltgaanaar horvoogoos halisan daa
2013-12-10
uduud bainuu:
hen alsan be ch geh shig aluurchid ni baatar erunhiilugch bolsonshdeee
2013-12-10
зочин :
элбэгдоржоо зоригийг хэн алсан бэ олж чадахгуй байна уу ингээд хэргийг нь хаагаад болоо юу
2013-12-10