Сонгуулийн тов зарлагдаж, жагсагчид таржээ

img

Тайландын ерөнхий сайд Йинглак Шинаватра парламентыг татан буулгаж, дахин сонгууль явуулахаар болсноо мэдэгджээ. Нийслэл Бангкок хотноо үргэлжилсэн иргэдийн жагсаал, үймээнийг намжаах үүднээс ийм шийдвэр гаргасан гэдгээ Засгийн газрын шуурхай хуралдаанаар хэлсэн байна. Йинглак 2011 оны сонгуулиар олонхийн санал авсан юм. Гэхдээ түүнийг төрсөн ахынхаа төлөө үйлчилж байна гэж эсэргүүцэгчид шүүмжилж байсан юм.

1

Жагсагчдын тэмцэл өчигдөр туйлдаа хүрч, Засгийн газрын ордонг дайрчээ. Энэ үеэр ерөнхий сайд Йинглак ард түмэндээ хандаж телевизээр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Ирэх оны хоёрдугаар сарын эхний долоо хоногт дахин сонгууль явуулах болно. Тиймээс яг одоо жагсаалаа зогсоох хэрэгтэй” гэжээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа Бангкокт цугларсан иргэд тарж эхэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amin:
amin huviin erh ashigiinhaa tuluu ajillaval yu boldogiin ji*e ene... ene teneg avgai shig teneg p i s d anuud zunduu bna
2013-12-10