Гишүүд ажилдаа ирэхгүй байна
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан тус тус 09.00 цагаас товлогдоод байсан. Өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чөлөөлөгдөх хүсэлтийн хэлэлцэнэ. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,/хэлэлцэхээр төлөвлөөд буй.
Тэгвэл 09.30 цагийн үед Эдийн засгийн байнгын хороо хуралдаан болох Төрийн ордоны “Б” танхимд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар хоёр л ирсэн байлаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах Төрийн ордоны “А” танхимд А.Бакей, Ж.Батзандан, Л.Цог, Р.Амаржаргал нарын гишүүд ирсэн байв. Байнгын хороодын ирц бүрдэнэ. Тэр үед хуралдааныг эхлэнэ хэмээн гишүүд хүлээлтийн байдалд сууцгааж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ