I амаржих газрын барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэнэ

img

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт Нийслэлийн ЗДТГ-т болно. Хуралдаанаар Монголын Хүүхдийн ордны дүрэм батлах тухай, Барилгуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хөрөнгийг шилжүүлж авах тухай, 1-р амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэн авах тухай, БЗД-ийн 64-р цэцэрлэгийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2012 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитын тайлан, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай, “Эртний сайхан чуулга”-ын үйл ажиллагааг дэмжих тухай, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
цастын баярсайхан энэ барилгыг үнэн хулхи барьсан!!!би 1-р төрөхөд төрсөн. зориулалтын шилэн хаалгагүй стандартын шилийг нь хийгээгүй, бохирын шугам нь буруу холболттой, хамаг 00 нь өмхий үнэртэй, бас гал гарсан гээд төрчихөөд байхдаа анзаарсан зүйлүүд их байна. эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах газрын барилга байгууламжийг сайн анхаарч аюулгүй, стандартад нийцсэн байдлыг нь хотын удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй!!!!!
2013-12-10