Оюутнуудын данс руу тэтгэлгийн мөнгө шилжээд эхэлжээ
Оюутан суралцагчдын нийтлэг асуултад МОХ-оос хариулт өглөө.
.
1. Оюутны 70200 төгрөгийн тэтгэлэг хэзээ дансанд орох вэ?
-Тухайн сургууль оюутнуудын мэдээллийг нэгтгэн Сургалтын төрийн сан руу илгээдэг. Тус мэдээллийн үндэслэн оюутны данс руу тэтгэлгийн мөнгийг шилжүүлнэ. Одоогийн байдлаар оюутнуудын данс руу мөнгө шилжин орж байна. Сургалтын төрийн сангийн 70104598 дугаарын утсаар лавлаж болно.
.
2. 1000 оюутны байранд оюутнуудыг хэзээнээс хүлээж авах вэ?
-1000 оюутны байранд оюутнаа оруулах хүсэлтээ МОХ-нд ирүүлсэн сургуульд оюутан оруулах хяналтын тоог өгсөн. Тухайлбал, МУИС, МУБИС зэрэг сургууль манайх тэдэн тооны оюутан оруулах хүсэлтэй байгаагаа манайд мэдэгдсэн гэсэн үг. Тухайн хяналтын тоог авсан сургуулиуд оюутнаа 12 сарын 20-ны өдрөөс албан ёсоор оруулж эхлэх юм. Харин МОХ руу оюутан оруулах хүсэлт ирүүлээгүй сургуулийн оюутан одоогийн байдлаар тус байранд орох боломжгүй.
.
3. Смарт картны захиалгаас хоцорсон бол яах вэ?
-МОХ-оос өнгөрөгч тав, арваннэгдүгээр сард нэмэлт захиалгыг тус тус авсан. Ингэснээр нийтдээ төрөөс тогтоож өгсөн тоо болох 113000-д хүрсэн тул дахин нэмэлт захиалга авах боломжгүй. Харин 11 сард нэмэлтээр захиалсан оюутны цахим карт энэ сарын 22-оос эхлэн тараагдана. Хэрэв цахим картаа хаяж, үрэгдүүлсэн бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн захиалгыг нь авч, хэвлэж өгнө.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ