Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут гарав

img

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алслагдсан сургуулийн сурагчдыг тээвэрлэх их багтаамжийн автобусыг  тусгай маршрутаар явуулж эхлээд байгаа юм.  Одоогоор СХД-ийн 22 дунд сургуулийн сурагчид бүрэн хамрагдах боломжтой 4 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байна. Эдгээрээс Орбитоос 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрут гарчээ.
Энэ чиглэлд “Тэнүүн огоо” ХХК-ийн том оврын автобус үйлчилгээнд явж байгаа юм. Сурагчдын автобус нь Орбитын эцсээс 07:15 цагт хөдлөн замын буудлуудад зогсон 115-р сургууль дээр 07:21 цагт ирэх юм байна. 42-р дунд сургуулийн буудалд  07:30 цагт, 12-р сургуулийн буудалд 07:41 цагт ирж, 07:43-07:48 цагийн хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн буудлуудад зогсч, 07:51 цагт 36-р сургуульд ирэхээр нийслэлийн тээврийн газраас төлөвлөсөн байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бат үүл даргаа ёстой нэг зөв юм хийлээ махн 20 жилд хийгээгүй ухаалаг том ажлыг ганц жилийн дотор хийсэн шүү та баярлалаа утаа арилахыг үзээд үхэх юмсан гэж залбирч сууна даа азаар уушиг сайтай төрсөндөө ээж аавдаа баярлаж явна даа
2013-12-10
дддд:
овоо доо. ингээд юм хийгээд байвал болж л байна
2013-12-10