Сингапурт мөргөлдөөн боллоо
Сингапурын цагаач ажилчид амьдардаг дүүрэгт иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай ВВС агентлаг мэдээллээ. Мөргөлдөөн гарсан шалтгаан нь 33 настай Энэтхэг залуу автобусанд дайруулан амиа алдсантай холбоотой аж. Цагдаагийн газраас энэ ослыг санамсаргүй явдал болсон гэж үзсэн нь Энэтхэг ажилчдын дургүйцлийг төрүүлсэн байна.
Осол гаргасан 55 настай жолооч эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд түүнд хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Уурлаж хилэгнэсэн 400 гаруй хүн Энэтхэг, Бангладеш ажилчдын дүүрэгт үймээн гаргасны улмаас 18 иргэн, 10 цагдаа шархадсан байна. Сингапурын ерөнхий сайд ойрын 40 жил гараагүй томоохон хэмжээний мөргөлдөөн болсоныг онцолсон байна. Сингапур улсад цагаач ажилчдад давуу байдал олгосон гэдэг шалтгаанаар өнгөрсөн оноос нутгийн иргэд жагсаал, цуглааныг зохион байгуулах нь ихэссэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ