Л.Цог: Гашуун түүхийг бид мартах ёсгүй

img

 

Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан  улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдний нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжүүлэх, хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийнхэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд идэвх зүтгэл гаргасан зарим хүмүүст өнөөдөр шагнал гардууллаа.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Хүндэт жуух болон хүндэт үнэмлэхээр нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар, Дархан-уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Монголын хэлмэгдэгсдийн холбооны дэд тэргүүн Ж.Баасандаш, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан прокурор Д.Эрдэнэчимэг нарт шагнал хүртээжээ. Энэ үеэр  УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог "Монголын нийгэмд тохиолдсон  хамгийн эмгэнэлт үйл явдал, том, гашуун түүх болох улс төрийн хэлмэгдүүлэлтийг  монголын ард түмэн хэзээ ч мартах ёсгүй. Түүнийг давтахгүйн төлөө бид бүхэн ажиллах ёстой юм" гэлээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun hun:
munkhbayar nariig helmegduuleh gj bn dahin dvatahgui geh batalgaa alga
2013-12-10
irgen:
mah orosyn mah zaigaa avah tsag bolson shuu? bid bar chini tusgaar togtnoson ardchilalyn oron shuu dee?
2013-12-10
huh mongol:
gol buruutan orosuudyg bid nar bainga sanaj yavah heregtei!!
2013-12-10