Инженер Н.Нацагнямд Төрийн соёрхол хүртээв

Энэ бүтээл нь БНХАУ-ын ижил төрлийн бүтээлээс 10 дахин хямд. Учир нь өндөр үнэтэй импортын техник, програм хангамж ашиглаагүй, зөвхөн өөрөө зохион бүтээжээ. Техник хангамж дээр өөрийн програм хангамжийг хослуулж 600 сая төгрөгийн импортыг орлуулсан бүтээл хийсэн байна. Зөвхөн эрчим хүч бус бусад инженерийн салбаруудад өргөнөөр хэрэглэгдэх боломжтой.
Н.Нацагнямын бүтээл нь олон тэрбум долларын инновацийн импортыг дотооддоо хямд өртгөөр зохион бүтээх боломжийг бататгасны дээр Монголын өнөөгийн зарим зардал ихтэй импортын эдийн засгийн тогтолцоог өөрчилж, үйлдвэрлэгч экспортлогч эдийн засгийн тогтолцоо бий болоход түлхэц үзүүлнэ хэмээн дүгнэж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ