“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдын хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Өнгөрсөн есдүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикын бутлан тээвэрлэх хэсгийн конвейрын машинч Э, Ж  нар нь конвейрын шахагч барбаны хойд налуу хэсэг дээр унасан сул шороон хүдэр шаврыг малтуураар цэвэрлэх ажиллаагаа явуулж байгаад амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгвэл тус аймгийн цагдаагийн газраас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ.

Мөрдөн байцаалтын явцад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн  ажилтан Б.Мянганбаатар, Л.Баяраа, С.Бат-Эрдэнэ нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс бусдын амь нас хохироосон хэмээн үзсэн аж. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн 138-р зүйлийн 138.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорт шилжүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дах Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ