Амиа алдсан бүсгүйн цогцсыг авчрах хүсэлт илгээжээ
Монгол Улсын иргэн Э өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд Малайз улсад амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэрбээр тус улсад ажиллахаар 2011 онд явсан гэх бөгөөд хүний наймааны золиос болсон тухайгаа ар гэрийнхэнтэйгээ удаа дараа холбогдон мэдээлж байжээ.
Тухайлбал, Э-г утсаар ярьж, мессеж бичсэн даруйд ар гэрийнхэн нь Эрүүгийн цагдаагийн Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газарт мэдэгдсэн байна. Гэвч ямар нэг арга хэмжээ авч чадаагүй юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Э-ийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисст хандсаны үндсэн дээр Хүний эрхийн үндэсний комиссоос Малайзын ХЭҮК-т түүний цогцосыг авчруулах хүсэлт илгээжээ. Гэвч одоог хүртэл хариу ирээгүй гэдгийг ХЭҮК-ын албан эх сурвалж мэдээллэв. Тиймээс ХЭҮК-оос өнөөдөр 14.00 цагаас Малайзын ХЭҮК-той холбогдон тус хүсэлтээ дахин тавихаар болсон гэнэ.
Дашрамд дуулгахад, амиа алдсан бүсгүйн цогцсыг авчирах ажилд зарцуулах зургаан сая төгрөгийг Гадаад харилцааны яамнаас талийгаачийн ар гэрийнхэнд олгосон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ