Эдвард Сноуденыг оны онцлох хүнээр нэрлэлээ
“Их Британийн “The Guardian” сонин Эдвард Сноуденыг 2013 оны онцлох хүнээр нэрлэжээ. Тэрбээр “The Guardian”, “Washington Post” сонинуудад АНУ-ын тусгай албаны нууц баримт, мэдээллийг дамжуулж байсан Тагнуулын төв газрын экс ажилтан гэдгээрээ дэлхийд алдаршсан юм.
Сноуденд нийт 1445 уншигч саналаа өгсөн аж. Сонины редакц өөрийн сонгосон нэр дэвшигчдийн жагсаалт доор нь сэтгэгдэл үлдээх боломжийг уншигчиддаа олгосон байна. “Тэр бол ардчилсан үнэт зүйлс, ил тод байдал, эрх чөлөөний төлөө ирээдүйгээ золиосолсон хүн”, “Бусад хүмүүсийн эрх чөлөөний төлөө өөрийнхөө амьдралаа золиослохын тулд асар их зориг хэрэгтэй. Хэрэв Эдвард АНУ руу эргэн ирвэл олон жил шоронд хоригдоно гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ” гэх зэрэг маш их сэтгэгдлийг уншигчид үлдээжээ. Удаах байрт 314 уншигчийн саналтайгаар “Greenpeace”-ийн төлөөлөгчид болох Марк Вебер, Сини Саарала, Кейни Уэст нар оржээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ