МАХН-аас ХЭҮК-т шаардлага хүргүүллээ

img

Өнөөдөр Олон Улсын хүний эрхийн өдөр. Энэ өдөртэй холбогдуулан МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооныхон Хүний эрхийн Үндэсний комисст шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг дурдсан хугацаанд биелүүлэхгүй  байх,  үл тоох асуудал гаргасан тохиолдолд МАХН-ын УИХ дахь “Шударга ёс эвсэл” бүлгээр дамжуулан зохих хууль тогтоомжийн дагуу асуудлыг тавих аж.

Тус шаардлагад “ХЭҮК-ийн тухай хуульд заасны дагуу жил бүр гаргадаг тайлангаа ард түмэнд нээлттэй тайлагнах, өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн хамгийн гол зөрчил нь морь унаач хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах асуудал мөн гэсэн дүгнэлтээ ямар судалгааны үндсэн дээр гаргаснаа нийтэд тайлбарлах, мөн УБ хотын утааны асуудал, гэмт хэрэг зөрчлийн тоо, хөрсний бохирдол, гол горхи ширгэж байгаа асуудлууд яагаад хүний эрхийн зөрчилд тооцогдохгүй тухай үндэслэлийг 2014 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор нийтэд танилцуулахыг шаардаж байна.

 da

Монгол Улсад Үндсэн хуулиар баталгаажсан хүний үндсэн эрх, эрх чөлөө хэрхэн хамгаалагдаж байгаа талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн заалт тус бүр дээр дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтийн дагуу хийх шаардлагатай байгаа ажлуудын жагсаалт, төлөвлөгөөг 2014 оны нэгдүгээр улиралд багтаан эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэх хэрэгтэй.

D

Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний биелэлт болон шинээр батлагдсан хууль тогтоомж, захиргааны шийдвэрүүд хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар хэдийд ямар зөвлөмж, санал, дүгнэлтүүд гаргасан, тэдгээр нь хэрхэн биелсэн тухай УИХ-д нээлттэйгээр яаралтай тайлагнахыг  шаардаж байна гэжээ.

SDF

Монгол Улсын ХЭҮК-ыг МАХН-ын зүгээс Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага хэмээн хүндэтгэн үзэж, аливаа үйл ажиллагааг нь бүх талаар дэмжин туслаж ажиллахыг эрмэлзэж ирсэн байна. Харамсалтай нь ХЭҮК дүр исгэсэн байдлаар хандаж, тус комиссын дарга, гурван гишүүд нь хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна хэмээн Олон улсын хүний эрхийн өдрөөр энэхүү шаардлагуудыг хүргүүлж байгаа гэдгээ МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооныхон мэдэгдлээ.

C

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

намын төлөө:
би ардчисан намын хүн тэгэхдээ ардчилал амьдралгүй болсон ардчилсан нам авилгалын нам болсон монголд терористууд байдаг байсан бол ардчилсан нам алуулах байсан .
2013-12-11
1235:
эсгэх исгэхээ ялгахгүй энэ муу сэтгүүлчинцэрийг дээ наран гэчихжээ кккк
2013-12-11
zochin:
zuv *rdlaga baina
2013-12-11