Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг байжээ
Өнгөрсөн аравнэгдүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн албан хаагчид тус нутагт охидын биеийг үнэлүүлдэг гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал, Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд байрлах “Цэцээ гүн” нэртэй буудалд Г, Б, Э нар зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлдэг байсан гэнэ. Тэднийг баривчлах үед насанд хүрээгүй таван охины биеийг үнэлүүлж байсан гэнэ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газар үргэжлүүлэн шалгаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ