Г.Буяндоржийг үргэлжлүүлэн хорьж байна
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндоржийг цагдан хорих хугацаа энэ сарын 7-нд дуусах байсан. Гэвч түүнийг дахин нэг сар цагдан хорихоор хугацааг нь сунгажээ. Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй гэсэн үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сарын 28-нд баривчилж, улмаар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг дахин нэг сар хорихоор болжээ. Хэдийгээр ар гэрийнхэн нь түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ