Р.Амаржаргалын “хэрэг” Монголын асуудал болон хөндөгдөв

.
Таныг дэмжиж тодорхой алхам хийхэд бэлэн
,_

-Миний бие Р.Амаржаргал гишүүний хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаа юм. Энэ нь Р.Амаржаргал гэдэг хүний хувийн шийдвэр гэхээсээ илүүтэй Монголын улс төрд тодорхой сигнал өгсөн том ухамсрын шанаа өгсөн шийдвэр байлаа. Энэ төр дампуурчихсан, төрийн механизм болохоо байчихсан байна шүү гэсэн дохио өгч байгаа. Р.Амаржаргал сайд болоогүйдээ, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болоогүйдээ УИХ-аас гарч байна гэдэг тэнэг хүмүүсийн дүгнэлтийг би ойлгохгүй байгаа. Ер нь УИХ дээр асуудал тавихаар хувь хүнтэй нь ойлгодог. Өөрөө албан тушаалд очих гэж байна, өөрөө сайд болох гэж байна, гомдсондоо ингэж байна гэдэг ч юм уу. Монгол төрийн бодлого, хувийн бодол хоёр өөр шүү. Үндэстний болоод хувийн эрх ашигт тэнгэр газар шиг ялгаа байдаг гэдгийг Р.Амаржаргал гишүүн харууллаа. Тийм учраас Р.Амаржаргал гишүүнтэй санал, сэтгэл нэг байгаа. Монголын төр дампуурчихаад байгааг би Монгол Улсын Ерөнхийлөгч хэлээд байгаа. Монголын төр олигархиудын гарт орчихоод байгаа учраас хувьсгалын шинжтэй томоохон өөрчлөлт хийе гэж Ерөнхийлөгч хэлээд байгаа. Тиймээс Ерөнхийлөгчөөс 20 гаруй хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж чадахгүй дараад суудаг УИХ-ын даргын зөвлөл нэртэй бүлэг этгээд бий. Р.Амаржаргал гишүүн УИХ-аас гарснаар бүх зүйл сайхан болчихгүй. Таныг дэмжиж тодорхой алхам хийхэд бэлэн гэдгээ хэлье. Эндээс түмний төлөө гарч байгаа шийдвэр бүр дэмжигдэхгүй унаж байгаа.
_
Улстөрчийн хувьд зөв шийдвэр гаргасан
,
-Р.Амаржаргал гишүүний хариуцлага хүлээхээр хэлсэн үгнээс эрх баригч хүчнийхэн нэгийг бодоосой. Манай АН-ынхан бялуундаа хэтэрхий бялуурчихсан байгаа шүү. Яаж албан тушаал хуваарилах вэ гэсэн жижиг бодолдоо автаад, нийгэмд болоод байгаа үйл явдлыг мэдрэхээ байсан. Монголын улс төрд өдий олон жил ажилласан Р.Амаржаргал гишүүн нийгмийг мэдэж байгаа. Тийм учраас эрх баригч хүчнийхэн ялалтынхаа хөөрлөөс буугаач ээ гэж хэлмээр байна. Энэ сорилтыг АН-д ард түмэн өгсөн байж магадгүй. Шударга ёс гэж байдаг бол Р.Амаржаргал гишүүний араас гараад явах гишүүн олон байгаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ирэх оны эхний хагаст ямар байх бол гэж боддог. Р.Амаржаргал гишүүний хувьд улстөрчийнх нь хувьд зөв шийдвэр гэж дэмжиж байна.
_
Р.Амаржаргал өөрийнхөө төлөө саналаа өгсөн бол С.Зориг амьд байх байсан
,
-Би Р.Амаржаргал гишүүнтэй дөрвөн удаа УИХ-д сонгогдон ажиллаж, Засгийн газарт ч хамт ажиллаж байлаа. Р.Амаржаргал гишүүн хоёр дахь удаагаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх гэж байгаатай учирч байна. Анх Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдсон учраас богино хугацаанд хэлэлцүүлэхгүйгээр чөлөөлж байсан. Өнөөдрийн хувьд нийгэм, эдийн засгийн асуудлыг өөрийнхөөрөө үнэлж дүгнээд, нийт Монголын улстөрчдөд сануулга өгөх үүднээс, хонхны дуу гаргаж байгаа үүднээс өргөдлөө өгч байна. Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт хэд хэдэн удаа гарч байсан. Заримд нь УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөгдөх шаардлагагүй гэж үзсэн. Р.Амаржаргал гишүүн хувь хүнийхээ хувьд ёс суртахууны сайхан чанарыг энэ парламентад үлгэрлэсэн. 1998 онд Ерөнхий сайдаар нэр дэвшихэд өөрийнхөө төлөө санал өгөхгүй гээд өгөөгүй. Тэр нь тухайн санал орсноор Ерөнхий сайдаар сонгогдох байлаа. Тэр үед Р.Амаржаргал гишүүн өөрийнхөө төлөө саналаа өгөөгүй учраас Ерөнхий сайд болж чадаагүй. Тэр үед Р.Амаржаргал гишүүн өөрөө өөрийнхөө төлөө саналаа өгсөн бол 1996-2000 оны хооронд олон удаа огцорсон, маш удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн Засгийн газар байхааргүй байсан. Жинхэнэ Засгийн газар ажиллаж, С.Зориг гишүүн амиа алдахгүй ч байсан байж магадгүй, гэж би сүүлд нь боддог. Тиймээс хүний гаргаж байгаа ёс зүйн шийдвэрийг парламентад олон талаас нь бодож үзэхдээ улс эх орныхоо хувь заяа, хөгжлийн чиг хандлагын үүднээс харах ёстой. Хувь хүнийхээ тухайд асуудал дэвшүүлж байгаа зүйлд нь хүндэтгэлтэй хандъя. Гэхдээ улстөрч болсон хүн өөрөө өөртөө харъяалагдахгүй, ард түмэнд, тодорхой намд харъяалагддаг.
_
Нийгэмд өгч байгаа дохио
_
-Монголын төр өвчтэй хүн шиг байгаа. Хүний үг сонсдоггүй, чихгүй толгой шиг хүн олон байгаа. Өнөөдөр харин ухаарсан юм шиг ярьж байгаа нь сайн хэрэг. Сонгуулиар эрүүл ухаантай юм шиг ярьдаг. Цаагуураа хуйвалддаг. Өнөөдөр Монголд цөөхөн хүн баян байгаа. Энэ бол АН-д, нийгэмд өгч байгаа томоохон дохио. Ардчилал өөрөө идэх хоол, өмсөх хувцас биш.
,
Хамтдаа хариуцлагатай ажиллая
,
-Р.Амаржаргал гишүүний өргөдлийг би хариуцлагын төлөөх тэмцэл гэж ойлгож байна. Түүнээс бус ажлаас хойш сууж байгаа хэрэг биш болов уу. 24 жил ардчиллыг анхнаас нь босголцож, УИХ-ын гишүүнээс Ерөнхий сайд хийж байсан хүн хариуцлага хүлээх хэрэгтэй байна гэж хэлж байна. Хамтдаа хариуцлагатай байж хууль санаачлах ажлыг хийцгээе.
,
Бие биенийгээ татаж унагах
.
-Р.Амаржаргал гишүүн төр, улсын хэмжээнд хариуцлага нэхэн ярьж байгаа нь олон хүнд нэгийг бодогдуулна биз ээ. Түүний өргөдөлдөө дурдсан зүйлийг эрх барьж байгаа намууд анхаарна биз ээ. Улсаа хөгжүүлэх бодитой зүйлий аль ч намын дарга тавихгүй байгаа. Бие биенийгээ татаж унагдаг тоглоом руу орчихсон байгаа шүү. Улс төрөө цэгцлэхгүйгээр урагшаа явахгүй.
_
Ямар нэг ажил санаачлахаар зогсоох арга хэмжээ явуулж байгаа нь нууц биш
,
-Монгол Улсад болохгүй бүтэхгүй зүйл их байна гэж бодож байгаа бол энэ хүнтэй хамтарч өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна. Өнөөдөр бид хэн нэг хүн, нам, фракцын эрх ашгаас дээгүүр тавих зүйл байх ёстой. Ямар нэг ажил хийхээр санал санаачлага гаргаад явахаар хэн нэг хүний эрх ашигт тэр нь нийцэхгүй, таалагдахгүй бол болиулах, зогсоох, ухраах арга хэмжээ явуулж байгаа нь нууц биш. Танд ард түмэн итгэж сонгосны хувьд ухрах эрх байхгүй. Та УИХ-ын гишүүн байх ёстой. Энд та байснаар засч залруулах ажлыг бидэнтэй хамт байх ёстой.
,
Өөрчлөлтийг зугтаж биш тэмцэж хийдэг
,
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-АН төдийгүй энэ нийгэмд үнэ цэнэтэй хүн хэрэгтэй. Би өнөөдөр Р.Амаржаргал гишүүнийг хариуцлага хүлээнэ гэж байгаад гайхаж байна. Гэхдээ энэ өнөөдөр үүссэн зүйл гэдэгтэй санал нэгдэхгүй. Олон жил болсон бугшмал зүйл АН гарч ирснээр эдгэрч байна. Р.Амаржаргал гишүүн өнөөдөр хэлсэн үгээ АН-ын бүлгийн хурал дээр орж ирээд нэг удаа суугаад хэлсэн бол миний бодол өөрчлөгдөх байлаа. Харамсалтай нь энэ үгээ хэлээгүй. Р.Амаржаргал гишүүн өнөөдөр энэ нийгэмд гомдох, гутрах, хариуцлага хүлээх эрх байхгүй. Зөвхөн ажлаа хийх ёстой. Энэ ажлуудыг хамтарч хийх гол хүн болох Р.Амаржаргал гишүүн хамгийн түрүүнд ухарч байгаад гайхаж байна. Тиймээс энэ бол хариуцлагагүй үйлдэл. Өөрчлөлтийг тэмцэж хийдэг болохоос зугтаж хийдэггүй. Хүний эрх гэдгээр энэ төр энэ хүнийг хөөж явуулж болохгүй.
_
Хамтдаа ярилцаж, шийдье
.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Р.Амаржаргал УИХ-ын гишүүн байснаараа илүү хувь нэмэр оруулна. Харин УИХ-аас чөлөөлөгдөөд гадна талд байснаар хувь нэмрээ оруулах нь юу л бол. Таны хөндөж тавьсан асуудлыг хамтдаа ярилцъя, шийдье.
_
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ