Ардчилал амьдралд нь хэрхэн нөлөөлснийг сурагчид илэрхийлжээ
“Ардчилал, шударга ёс-Миний орчинд” сэдвээр ЕБС-ийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны шилдэг оролцогчидтой Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзаж, шагналыг нь гардуулан өгсөн байна. Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэ уралдаанд 1856 сурагч оролцсоноос 7 хүүхдийн бүтээл шилдгээр шалгарчээ. Тэдний дунд Орхон, Дархан, Дорноговиос бичсэн оролцогчид багтсан байна.
Замын-Үүд сумын “Үлэмж тэнгэр” сургуулийн 9а ангийн сурагч Б.Амарсайхан Монголын хамгийн том суманд сүүлийн ганцхан жилийн дотор хийгдсэн шинэчлэлт өөрчлөлт, бүтээн байгуулалтын үр дүнд төрөлх нутгийнх нь иргэдэд ямар тус дэм болж байгааг жишээ татан бичсэн бол Дархан-Уул аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Ш.Бямбадулам “... Ардчиллын үрээр манайх хувьдаа газартай, оюутан эгч маань сар бүрийн 70200 төгрөгийн тэтгэлэг авч аав ээжийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөлцөж байна” гэж бичжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ