Н.Манделатай 60 гаруй орны төрийн тэргүүн салах ёс хийнэ

img

 

Өмнөд Африкийн ерөнхийлөгч агсан Нельсон Манделатай салах ёс хийхээр дэлхийн 60 гаруй орны төр, засгийн тэргүүн тус улсад ирнэ. Салах ёс хийх Соуэто цэнгэлдэх хүрээлэнд ирэх мягмар гарагт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын комиссын тэргүүн Жозе Мануэл Баррозо, Нидерландын хаан Виллем-Александр, Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Энэтхэгийн ерөнхийлөгч Пранаб  Мукержи, Испанийн угсаа залгамжилсан ханхүү Фелипе, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Жимми Картер, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн ерөнхийлөгч Дэвид Камерон болон бусад улс орны төрийн тэргүүн ирэхээр болжээ.

ӨАБНУ-ын ерөнхийлөгч агсан Нельсон Мандела   хамгийн сүүлд  2010 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр олны өмнө Соуэто цэнгэлдэх хүрээлэнд гарч байсан юм. Нельсон Манделаг энэ сарын 15-нд төрөлх тосгонд нь оршуулна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
elbegee aria tiish yawj tenegteh gej baigaan bish biz esgii hiih gazar nohoi hereggui shuu yurenhiilogchoo...
2013-12-10
haku:
aguu xun aguugaaraa l duusch bn..,yu xelxevdee iim domog shg xuniig..,30jil ard tumen ex oron tusgaar togtnoliinxoo toloo shorond suuj aimshgtai zuilsiig biyere mederch tuulj irsn aguu udirdagch!!!! mongolchuud bidend iim l udirdagch xereg bolood bndaa
2013-12-10