Ди Каприо “Формула Е” уралдаанд оролцоно
“Формула Е” буюу цахилгаан мотортой машинаар уралдах тэмцээн ирэх жил анхны гараагаа эхэлнэ. Холливудын жүжигчин Ди Каприо “Venturi Automobiles” компанийн хамтран эзэмшигч болсон байна. Энэхүү уралдаан нь байгаль орчныг хамгаалахад идэвхтэй оролцдог тул цахилгаан мотортой машины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ийнхүү хамтран эзэмшигч болжээ.
“Формула Е” ангиллын тэмцээн арван үе шаттай болох бөгөөд Renault, McLaren, Dallara, Qualcomm, Michelin, Virgin зэрэг компани оролцох юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ