“Boeing” Якутад туршилт хийнэ

img

Якутын засаг захиргаа “Boeing”-той хамтран “Boeing 737”,” “Dreamliner 787” онгоцны нислэгийн туршилтыг хамтран хийх тухай хэлэлцжээ. Одоо тус компанийн төлөөлөгчид Якутын нисэх буудалд техникийн болон бусад асуудлыг судалж байгаа аж.

Нам температурт турших ажиллагааг ирэх оны хоёрдугаар сард ажлын тав хоногт багтаан хийхээр тохиролцсон байна. Якутад онгоцны туршилтын үеэр “Боинг” компанийн 20 гаруй төлөөлөгч ирэх аж. Харин “Dreamliner 787”-ын туршилтын үеэр 60 гаруй төлөөлөгч очих гэнэ. Энэхүү туршилт нь агаарын хасах хэмд амжилттай нисэх боломжтой гэсэн олон улсын сертификат авах зорилготой юм байна. Туршилт хийх үеэр Якутад -60 орчим хэм хүйтэн байх аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тарваа:
мэргэжлийн хэлэнд нам гэж хэлдэг шдээ
2013-12-11
мэдлэг:
монгол хэл мэдэхгүй хүнээр мэдээ бүү бичүүлж бай нам температур гэдгүйгээ доор нь өөрөө зөв болгоод бичсэн л байх шиг
2013-12-10