Б.Билгүүнзаяа сайн үйлс бүтээжээ
Английн нийслэл Лондон хотоос гарч, хоёр сарын хугацаанд 16 улсын нутгаар дамжин хорь гаруй мянган километр замыг мотоциклиор туулсан Бадрахын Билгүүнзаяаг бид мэддэг болсон.
Тэрбээр энэ аялалынхаа дараа эх орондоо амарч байх хугацаандаа “Donate for Change” буюу “Өөрчлөлтийн төлөө бэлэглэе” гэх нэртэй сайн үйлсийн төслийг санаачилан хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн үйл ажиллагаа нь өнгөрөгч бямба гарагт “I loft function houce”-д болж, Төрийн шагналт Д.Сосорбарам болон бусад уран бүтээлчид оролцжээ.
Тэд энэхүү төслийн үйл ажиллагаанаас олсон орлогоо цусны хорт хавдраар өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн шинээр барьж буй барилгын ажлын санхүүжилтэд хандив болгон өгөх юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ