Ч.Улаан: Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл бүрдэхгүй бол ирэх онд хүндэрнэ
Сангийн сайд Ч.Улаан сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр ирэх оны төсвийн талаар ярьж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Сангийн сайд Ч.Улаан “2014 оны улсын төсөв сайн болсон. Улсын төсвийг боловсруулж батлахад баримталдаг тэнцвэржүүлэлт, зарлагын өсөлт, ДНБ-ний хоёр хувиас хэтрэхгүй байх, Монгол улсын өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг дөрвөн шалгуурыг хангасан. Гэхдээ далавчгүй төсөв боллоо. Засгийн газар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх үед “Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувиас хэтрүүлэхгүй байх” саналыг оруулсан. Гэвч үүнийг УИХ дэмжээгүй. Монгол Улсыг ирээдүйд өрийн дарамтад оруулна гэж үзсэн. Харин Монгол Улс өрийн дарамтад ороогүй. Бид гаднаас хөгжлийн эх үүсвэр татах гэж дээрх саналыг гаргасан юм. Энэ баталсан төсвөөр ирэх онд бид хөгжлийн хөрөнгө оруулалт хийж чадахгүй хэмээлээ. Түүнийг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
6
-Энэ оны хөрөнгө оруулалтын бүрдүүлэлт хэр явцтай байгаа бол?
-Энэ оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл бүрдэхгүй бол ирэх онд хүндэрнэ. Энэ онд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 600 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо 500 тэрбум төгрөг үлдээд байна. Он дуусгавар болох гэж байгаа учир тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт тасалдана. Тиймээс үлдсэн хөрөнгө оруулалтыг ашиглалтад орж байгаа барилга, ажил нь явагдаж байгаа барилгуудад хийнэ.
7
-Ирэх онд ямар чиглэлд хөрөнгө оруулалт түлхүү хийгдэх бол?
-200 гаруй төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийхээр яригдаж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ боловсролын салбар руу жин дарна.
7
-Та тусгай сангуудыг цэгцэлнэ гэж байсан. Энэ ажил хэрэгжсэн болов уу?
-Улсын төсөв дотор Засгийн газрын тусгай сан байдаг. Төсвийн бүрэлдэхүүнд одоо нийтдээ 40 сан байна. Энэ асуудлыг ойрын үед УИХ-д өргөн барина.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ